Зэвсэгт хүчний 325 дугаар анги 2022-2023 оны сургуулийн жилийн нээлтийг тохиолдуулан ангийн "Хорооны командын байр"-ын бие бүрэлдэхүүний дунд “Цол бүхэн сайхан” гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.
Тус тэмцээнд 10 баг хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс дэд ахлагч Т.Билэгсайхан ахлагчтай баг тамирчид алтан медаль, шилжин явах цомын эзэд болов. Харин дэд хурандаа Э.Энхбаяр ахлагчтай удирдлагын баг дэд байрт, ахлах ахлагч Ж.Жамъяндорж ахлагчтай ахлах ахлагч нарын баг гутгаар байрт тус тус шалгарлаа.
Б.ХАТАНБААТАР