Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба болон АЦК-ын МТХ-ийн ахлах мэргэжилтэн хурандаа С.Дашдондог нар Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллалаа.
Энэ хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг ангийн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсны зэрэгцээ ангид тулгамдаж буй асуудлын талаар ангийн удирдлага болон автын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсон юм.
Мөн өвлийн улирал болж, замын халтиргаа гулгаа эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны байцаагч, зохицуулагч дэслэгч Б.Сүхбатыг урьж, ангийн нийт бүрэлдэхүүнд зам тээврийн хууль, дүрэм, аюулгүй байдлын талаар сургалтыг зохион байгууллаа.