Зэвсэгт хүчний 303 дугаар анги ЗХЖШ-аас 2023 оныг "Залуу офицерыг дэмжих жил" болгосонтой холбогдуулан Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор "Ангийн мэргэжлийн аварга офицер, ахлагч" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулаа.
Тэмцээнд оролцогчид удирдамжийн дагуу мэргэжлийн бэлтгэл, ҮОХЗ, галын бэлтгэл, тактикийн бэлтгэл, авто техникийн бэлтгэлийн дасгал, нормативуудыг гүйцэтгэлээ.
Тэмцээний тэргүүн байрт офицеруудаас ахлах дэслэгч М.Төрболд, дэд байрт ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ, ахлагч нараас тэргүүн байрт ахлагч Б.Ган-Эрдэнэ, дэд байрт ахлагч У.Эрдэнэбаяр нар шалгарч бусад нөхдөө манлайлав.
Тэмцээнд оролцсон нийт бүрэлдэхүүнд ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа баяр хүргэхийн зэрэгцээ Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ сайн хангаж, амжилттай оролцохыг үүрэг болгосон юм.