Зэвсэгт хүчний 353 дугаар анги 2023 оныг “Залуу офицерыг дэмжих жил”, "Манлайллын жил " болгосонтой холбогдуулан ангийн үндсэн мэргэжлийн залуу офицер, ахлагч нарын мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг үнэлэхийн зэрэгцээ“Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-д оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний дунд “Ангийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Тэмцээнийг удирдамжийн дагуу Мэргэжлийн бэлтгэл, Техникийн бэлтгэл, Галын бэлтгэл, Биеийн тамирын бэлтгэл, Химийн нормативын бэлтгэл гэсэн үе шаттайгаар зохион байгуулж алба хаагчид амжилттай хамрагдлаа. Тэмцээний тэргүүн байрт офицеруудаас дэслэгч С.Намсрай , дэд байрт ахлах дэслэгч Д.Эрдэнэжаргал , гутгаар байрт дэслэгч Б.Сүхбат, ахлагч нараас тэргүүн байрт ахлагч Ш.Уртнасан, дэд байрт ахлагч Б.Мөнх-эрдэнэ , гутгаар байрт дэд ахлагч А.Мөнх-Эрдэнэ нар шалгарч “Агаарын цэргийн командлалын мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авлаа.