• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРУУН БҮСИЙН “ХУРДАЧ РАДИСТ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-11-16 03:13:58
Үзсэн: 167

БАРУУН БҮСИЙН “ХУРДАЧ РАДИСТ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2022-11-16 03:13:58 Үзсэн: 167



     Зэвсэгт хүчний 325 дугаар анги үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Монгол Улсын баруун бүсийн “Хурдач радист” шалгаруулах тэмцээнийг Монголын Радио спортын холбоотой хамтран Завхан аймгийн Улиастай хотод амжилттай зохион байгууллаа.

     Тус тэмцээнд Зэвсэгт хүчний дөрвөн анги, найман салбар, Хилийн цэргийн хоёр ангийн нийт 22 багийн 68 тамирчин хурд, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 325 дугаар анги, дэд байрт тус ангийн 321, гутгаар байрт 103 дугаар салбар тус тус шалгарсан юм.

     Эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч Т. Лутбаяр, дэд байрт тус ангийн 321 дүгээр салбарын ахлагч П.Бат-Эрдэнэ, гутгаар байрт 103 дугаар салбарын ахлагч Н.Энхбаяр, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дэд ахлагч Б.Сайханжаргал, дэд байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 143 дугаар тусгай салбарын ахмад Б.Мөнхсүрэн, гутгаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар салбарын ахлагч А.Буяндэлгэр нар шалгарч, шагналын эзэд боллоо.

     Мөн тэмцээний дүн гаргах үеэр Монголын радио спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ОУХМ, улсын шүүгч бэлтгэл хошууч Ч.Чинбат тэмцээнд оролцсон тамирчдаас радиоспортын I зэргийн болзол хангасан нэг, II зэргийн болзол хангасан найм, III зэргийн болзол хангасан 13 цэргийн алба хаагчид зэргийн үнэмлэх гардуулж, ажлын амжилт хүслээ.

     Тус тэмцээнийг зохион байгуулсан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага болон Монголын радио спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, улсын шүүгч нарт анги, салбаруудын баг тамирчид тэмцээнд оролцох нөхцөлийг уян хатан байдлаар бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

     Тэмцээнийг хааж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсныг дуулгаад, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие биеэсээ харилцан туршлага солилцсон, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн ихээхэн ач холбогдолтой чухал тэмцээн болсныг онцоллоо.

Б.ХАТАНБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659