• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АВАРГАА ТОДРУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-11-17 03:19:33
Үзсэн: 280

АВАРГАА ТОДРУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-11-17 03:19:33 Үзсэн: 280



     Зэвсэгт хүчний 337 дугаар анги ЗХЖШ-аас 2023 оныг “Залуу офицерыг дэмжих жил” болгосонтой холбогдуулан ангийн үндсэн мэргэжлийн залуу офицер, ахлагч нарын мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг үнэлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, “Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-д оролцох бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний дунд “Ангийн цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

     Тэмцээнийг удирдамжийн дагуу мэргэжлийн бэлтгэл, техникийн бэлтгэл, галын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, химийн нормативын бэлтгэл гэсэн үе шаттайгаар зохион байгуулж цэргийн алба хаагчдын түвшнийг үнэлж дүгнэлээ.

    Тэмцээний тэргүүн байрт офицеруудаас ахлах дэслэгч Б.Оюунболд, дэд байрт ахлах дэслэгч Б.Түмэн-Өлзий, гутгаар байрт ахлах дэслэгч Ц.Бат-Идэр, ахлагч нараас тэргүүн байрт ахлагч Б.Бат-Эрдэнэ, дэд байрт ахлагч Э.Мөнхбат, гутгаар байрт ахлагч Б.Ганбаяр нар шалгарч “Агаарын цэргийн командлалын мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авлаа.

Ахмад Ж.САЙНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659