Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2022-2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу үндсэн болон тайван цагт хүлээсэн үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийг тодотгох, тэдгээрийн бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшин, цэргийн алба хаагчдын мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 16-ны өдөр ангийн бие бүрэлдэхүүнийг “Цугларах" дохиогоор ажиллууллаа.
Мөн энэ үеэр бие бүрэлдэхүүн 30 км-ийн явган маршийг үйлдэж цэргийн байр зүйн бэлтгэл, ерөнхий тактик, амьд гарах арга ухаан, эмнэлгийн бэлтгэл гэсэн таван цэгт үүрэг гүйцэтгэсэн юм.
Эмнэлгийн бэлтгэл хичээлийн цэгт шархадсан цэргийн алба хаагчийг галын сектороос хэрхэн татан гаргах, эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх, ил шарх, цус алдалт, хугаралт, ухаан алдсан үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх сургалтыг явуулж, дадлага хийлээ.
Ахмад Ж.САЙНЗАЯА