• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР УГТАН АВЛАА...
Нийтэлсэн: 2022-11-27 18:33:51
Үзсэн: 1511

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР УГТАН АВЛАА...
Нийтэлсэн: 2022-11-27 18:33:51 Үзсэн: 1511



     Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат Япон Улсын Өөрийгөө Хамгаалах Агаарын хүчний командлагч генерал Изуцү Шунзигийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 28-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлалыг хийж байна.

     2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Жиро Кимура  Агаарын цэргийн командлагч хурандаа Т. Ганбатыг халуун дотноор хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ үеэр “Япон-Монголын Агаарын цэргийн хүчний хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой гэдэгт найдаж байна гэсэн юм”.

     Дээрх уулзалтын дараа Япон Улсын Өөрийгөө Хамгаалах Агаарын хүчний командлагч генерал Изуцү Шунзиг Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбатыг Агаарын цэргийн Няакури баазад хүлээн авч уулзлаа.

     Энэхүү уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэрэг, Япон Улсын Өөрийгөө хамгаалах Агаарын хүчин хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах онцгой ач холбогдолтой бөгөөд хоёр орны нөхөрсөг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийллээ.

     Дараагийн өдөр буюу 25-ны өдөр Япон Улсын, Баруун хэсгийн өөрийгөө хамгаалах Агаарын хүчний командлагч дэслэгч генерал Нагумо Кеничиго, хурандаа Т. Ганбатыг хүлээн авч уулзаж дараа нь агаарын цэргийн Касуга болон Сефуриама Агаарын баазад зочиллоо.

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656