• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН 2022 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2022-12-30 08:37:29
Үзсэн: 161

АГААРЫН ЦЭРГИЙН 2022 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2022-12-30 08:37:29 Үзсэн: 161



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, бодлогоо тодотгохын зэрэгцээ энэ оны шилдгүүдээ тодрууллаа.

    Тодруулбал, "Агаарын цэргийн Тэргүүний анги"-аар хурандаа Ш.Аюурзана захирагчтай Зэвсэгт хүчний 353 дугаар анги, "Агаарын цэргийн Тэргүүний салбар"-аар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хошууч Б.Мягмарсүрэн захирагчтай сөнөөгч онгоцны скадриль, "Агаарын цэргийн Тэргүүний офицер"-оор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Тоон систем автоматжуулалтын албаны дарга, электрон автоматжуулалтын инженер хошууч Г.Ганзориг, "Агаарын цэргийн Тэргүүний ахлагч"-аар Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ХРТХР-ийн радиомаркерын байрын гэрэлтүүлгийн тасгийн гэрэлтүүлгийн системийн техникч-жолооч ахлагч М.Хоролсүрэн, "Агаарын цэргийн Тэргүүний ажилчин албан хаагч"-аар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн сантехникийн слесарь Г.Дашдэмбэрэл, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний бүтцийн нэгж"-ээр Хурандаа Г.Хашчулуун даргатай Материал техникийн хэлтэс, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан"-аар Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Мөнх-Ирээдүй, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний ахлах офицер"-оор Материал техникийн хэлтсийн техникийн хангалтын хангалтын ахлах офицер хурандаа С.Дашдондог, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний офицер"-оор Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын офицер ахмад Н.Баттөр нар тус тус тодорлоо.

     Шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат болон Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат нар гардуулан өглөө.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656