Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тив дэлхийн өнцөг булан бүрд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Бид хамтдаа нэгэн оныг үдэж, хуанлийн хуудсанд эргэх шинэ онтойгоо учран золгож байна. Улиран одож буй 2022 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн амжилт бүтээлээр бялхан, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Айлчлан ирж буй 2023 онд Агаарын дархан хилийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд амжилтаар өрнүүн ажлын жил байх болно.
Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн амжилт өөд урин дуудаж буй шинэ оноо халуун ам бүл, хамт олон, найз нөхдөөрөө сайхан угтаж, шинэ ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөлийг өргөе.