Зэвсэгт хүчний Агаарын цэргийн болон Хуурай замын цэргийн командлалууд хамтран штабын дадлага явууллаа.
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ХЗЦК-ийн байрлалд зохион байгуулан явуулсан уг хамтарсан штабын дадлага нь төрлийн цэргийн командлалуудын хооронд анх удаа явагдаж байгаагаараа онцлог болсон бөгөөд цэргийн нэгдсэн ажиллагаанд харилцан ажиллагааг зохион байгуулах үндсэн асуудлуудыг командлалын хэмжээнд тодорхойлж, албан тушаалтнуудын мэдлэг, дадлага, гар нийлэмжтэй ажиллагааг нэмэгдүүлэн харилцан туршлага солилцсон ач холбогдолтой дадлага боллоо.
Дэд хурандаа О.Амарсанаа