• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-01-08 18:17:53
Үзсэн: 247

МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-01-08 18:17:53 Үзсэн: 247



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр 2023 оныг “Залуу офицерын манлайлал”-ын жил болгосонтой холбогдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн залуу офицеруудтай явуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

     Тус арга хэмжээний хүрээнд Агаарын цэргийн “Ахмад-Залуу үе 2023” мэргэжил арга зүйн уулзалтыг зохион байгуулж явууллаа.

     Уулзалтад Агаарын цэргийн командлалын удирдлага, Ахмад дайчид, Анги, салбаруудын залуу офицеруудын төлөөлөл оролцлоо.

     Энэхүү уулзалт нь ахмад, залуу үеийг холбох, ахмад үеийн мэдлэг, туршлагыг залуу офицеруудад өвлүүлэх, офицерын ёс зүй, эрхэмлэж явах ёстой олон асуудлыг хөндөж чадсанаараа ач холбогдолтой үр дүнтэй арга хэмжээ боллоо.

     Ахмад үеийнхэн залуу офицеруудад хандан:

  • Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх;
  • Өөрийн үндсэн үүргээ биелүүлж чаддаг байх;
  • Багаар ажиллах, удирдах, манлайлах, өөрийгөө болон захирагсдаа хүмүүжүүлдэг байх;
  • Хариуцсан салаа, салбарын сургалтыг чанартай удирдан зохион байгуулах;
  • Цаг хугацаатай уралдан ажиллаж, байнгын бэлэн байдлыг ханган ажиллах зэрэг олон чухал сургамжийг залууст захилаа.

     Залуу офицеруудын төлөөлөл сонгосон мэргэжил, ажил албандаа үнэнч байж, албандаа итгэл төгс ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, сонирхсон болон мэдэхийг хүссэн олон асуулт тавьж, хариултаа авлаа.

     Агаарын цэргийн командлал “Залуу офицеруудын манлайлал”-ын жилд явагдаж байгаа төлөвлөгөөт олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656