• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧ О.ГАНТУЛГА ӨВЛИЙН СПОРТОД ЗУРГАА ДАХЬ УДААГАА АВАРГАЛАВ
Нийтэлсэн: 2023-01-23 15:06:01
Үзсэн: 146

АХЛАГЧ О.ГАНТУЛГА ӨВЛИЙН СПОРТОД ЗУРГАА ДАХЬ УДААГАА АВАРГАЛАВ
Нийтэлсэн: 2023-01-23 15:06:01 Үзсэн: 146



     Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, Цэрэг спортын цогцолбор тэмцээн энэ жил ярих сонин ихтэй, үзүүштэй сайхан уралдаан болж өндөрлөв.

     Ойрын хэдэн жилдээ медалийн тавцнаа гараагүй түрүүч, байлдагч нар шилдэг офицер, ахлагч нартай эн тэнцүү өрсөлдөж, алт, мөнгөн медалийг нь шүүрэв.

     Зарим төрөлд нь шинэ тамирчид өнгөтэй байж, уламжлалт төрөлдөө аваргууд нь ч амжилтаа бататгалаа.

     Тухайлбал, Зэвсэгт хүчний 337 дугаар Холбоо хангалтын ротын холбоочин, ОУХМ, ахлагч Отгондаваагийн Гантулга өвлийн олон төрөлтийн тэмцээний 18-30 насны эрэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд ингэснээр тэрээр Зэвсэгт хүчний эгнээнд элссэн 2013 оноос хойш энэ төрөлдөө 6 дахь удаагаа аваргалж байна гэсэн үг юм.

     Анх 18 настайдаа түрүүлж байсан бол өдгөө 29 настайдаа ч медалийн өнгөө хувиргалгүй аваргалсаар байгаа тэрээр өвлийн өвлийн спортоос гадна Зэвсэгт хүчний "Марш-тусгай бэлтгэл"-ийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг цэрэгжлийн спортын шилдэг тамирчны нэг. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах 2013 оны өвлийн олон төрөлтийн 18-30 насны ангилалд алт, биатлоны төрөлд хүрэл медаль медалиар анхны амжилтаа эхлүүлсэн тамирчин юм.

     Тэр жилдээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэргийн 3 төрөлтийн гранат шидэлтийн төрөлд хүрэл медаль, нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзлэв. Мөн "Ерөнхий цэргийн өдөр"-т зориулсан гранат мэргэн шидэлтийн тэмцээнээс мөнгө, 2014 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах зуны 5 төрөлтийн тэмцээнд 18-30 насны ангилалд хүрэл, 2014, 2015 онуудад Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэргийн 3 төрөлтийн тэмцээнд тус тус алтан медаль, багаараа тэргүүн байр эзэлж байсан юм.

     Зэвсэгт хүчний аварга шалгаруулах 2016 оны цэргийн 3 төрөлтийн гранат мэргэн шидэлтийн тэмцээнд мөнгө, 2019, 2022 онуудад тус бүр алт, 2019 онд мэргэн буудагчийн 2 төрөлтийн тэмцээнд хувийн дүнгээр алт, багаараа алтан медаль хүртсэн гээд түүний амжилтын буухиа арвин билээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656