Зэвсэгт хүчний 325 дугаар анги, баруун бүсийн Хилийн цэргийн анги салбаруудтай хамтарсан команд штабын сургуулийг энэ сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хамтарсан команд штабын сургуульд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, харьяа тусгай ротууд, баруун бүсийн хилийн анги салбарын бие бүрэлдэхүүн онцгой ач холбогдол өгч, харилцан туршлага солилцон идэвхтэй оролцсон бөгөөд хамтарсан сургуулиас гарсан санал , дүгнэлтийг тус тусын командлагч нарт танилцуулан шийдвэрлүүлэхээр болсон байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИ