Зэвсэгт хүчний 325 ангийн хорооны командын байрын бие бүрэлдэхүүн хорт муу зуршлаас татгалзах, бусдадаа зөв үлгэр дуурайллыг үзүүлэх зорилгоор “Архигүй орчныг бүрдүүлцгээе” сэдэвт нөлөөллийн аяныг гурван сарын хугацаанд амжилттай зохион байгуулжээ.
Зохион байгуулагчдын зүгээс аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ангийн нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлснийг онцлоод дараагийн алба болох материал хангалтын албанд уг аяны хоёрдугаар үе шатыг зохион байгуулах эрхийг шилжүүлэн өгчээ.
Мөн энэ үеэр эл арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон цэргийн алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИ