Энэ сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монгол үндэсний хувцас, өв соёлоо сурталчлах зорилготой ”Улиастай 2023” цасны баярыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд уулын оргил булаалдах, олс таталт, цасны хөл бөмбөг, буухиа, флаш моб, нийтийн цэнгээнт бүжиг, хос морьтон шалгаруулах зэрэг тэмцээн, уралдааныг зохион байгуулж ард иргэд цэвэр агаарт нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас цасны баярт оролцсон байгууллуудын дунд шарсан гахайн тооройн дуудлага худалдаа зохион явуулж олсон орлогоо зорилтот бүлгийн нэг гэр бүлд хандивлалаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИ