Билгийн тооллын XVII жарны харагчин туулай жилийн сар шинийн босгон дээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар цол нэмсэн цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол гардуулах ажиллагаа ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааны үеэр ангийн захирагч хурандаа Э.Батсайхан “Цэргийн цол нэмэх нь алба хаагчдын эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэшсэн байдлыг илэрхийлдэг” гэдгийг онцлон хэлээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын хариуцлагаа нэмэгдүүлэх, хариуцсан албандаа эзний ёсоор хандах, цаашид улам хичээж, ажиллахыг даалгалаа.
Хошууч А.БААСАНПҮРЭВ