• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙН ОФИЦЕРУУД
Нийтэлсэн: 2023-03-10 11:47:55
Үзсэн: 61

ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙН ОФИЦЕРУУД
Нийтэлсэн: 2023-03-10 11:47:55 Үзсэн: 61



     Нийслэлийн “Налайх” дүүргийн засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагатай хамтарсан өсвөр үе, залуучуудыг эх орныхоо батлан хамгаалах салбарын тухай ойлголтыг дэлгэрүүлэх, түүх соёлоо хайрлан хамгаалах, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, зорилгын дор явагдсан “Эх оронч аялал”-ын хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн түүхэн замнал, гүйцэтгэх үүргийн онцлог, үйл ажиллагааны талаарх танилцуулгыг зохион байгууллаа.

     Сурагчдад Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч скадрилийн захирагч хошууч Б.Батболд, захирагчийн орлогч, штабын дарга дэд хурандаа Ж.Цэнгэлбаяр, нисэхийн ерөнхий инженер Б.Золбаяр нар ангийн зорилго, үйл ажиллагаа, байлдааны сөнөөгч онгоц, тээвэр байлдааны нисдэг тэрэгний талаарх товч мэдээллийг өгч, баг хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, өндөр үүрэг хариуцлагын дор нислэг үйлдэгддэг гэдгийг онцлон хэлээд, эх орны эзэд ирээдүйн офицеруудад сурлагын өндөр амжилтыг хүслээ.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656