Зэвсэгт хүчний 353 дугаар анги Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн арга хэмжээг угтан Налайх цэргийн хүрээний төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулан явууллаа.
Барилдаанд нийт 64 бөх барилдсанаас Түрүү ХЦ-ийн 0303 р ангийн сумын заан Б.Мөнх-эрдэнэ, үзүүр ЗХ-ний 353 -р ангийн сумын заан х/ч Э.Энхтүвшин, тусгай байр ЗХ-ний 353-р анги сумын заан а/а Н.Нямжав, 014-р анги сумын заан а/а А.Батзаяа уран барилдаанчаар ЗХ-ний 353-р анги сумын заан а/ч Б.Энхбаатар нар тодорлоо.
Мөн ойн арга хэмжээний хүрээнд ангийн бие бүрэлдэхүүний дунд Караоке дууны тэмцээнийг зохион байгуулж явууллаа.
Тус тэмцээнд нийт 9 баг оролцсоноос 1-р Байр Д/а Б.Амарзаяа ахлагчтай Байлдааны хангалтын алба 2-р байр А/а Б.Сугар ахлагчтай 323 Дугаар дивизоны баг 3-р байр Х/ч С.Баатар ахлагчтай Хорооны командын байр тус тус шалгарлаа.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353 ДУГААР АНГИ