• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”–ААР ШАЛГАРЛАА.
Нийтэлсэн: 2023-03-16 12:18:29
Үзсэн: 57

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”–ААР ШАЛГАРЛАА.
Нийтэлсэн: 2023-03-16 12:18:29 Үзсэн: 57



     Завхан аймгийн Улиастай цэргийн хүрээний төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхэн ойн арга хэмжээг угтан Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан “Марш-тусгай бэлтгэл”- ийн тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, хамт олон амжилттай оролцлоо.

     Зэвсэгт хүчний 102 жил, Монгол цэргийн өдөр, Завхан аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ард иргэдэд батлан хамгаалах хууль, Зэвсэгт хүчнийг сурталчлах зорилгоор цэрэг-спортын олон төрөлт тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд 16 байгууллагын 600 орчим тамирчид спортын 9 төрөл 68 багц медалын төлөө өрсөлдөснөөс Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид хурд хүч,оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцож нийлбэр дүнгээр “ТЭРГҮҮН” байрыг эзэлэн “ШИЛДЭГ БАЙГУУЛЛГА”-аар шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.

     Тухайлбал эрэгтэй, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд болон эмэгтэй шатрын төрөлд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид алтан медаль, Завхан аймгийн цагдаагийн газар мөнгөн медаль Завхан аймгийн Онцгой байдлын газар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй сагсан бөмбөг төрөлд Завхан аймгийн ЗДТГ-ийн баг тамирчид алтан медаль, Зэвсэгт хүчний 325 дугаар анги мөнгөн медаль, олс таталтын тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алтан медаль, эрэгтэй даам, эмэгтэй ширээний теннис, модон барилдааны 85кг жинд хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ. Тэмцээн “Марш тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээр үргэлжилж байна.

 

Суртал хүмүүжлийн офицер Б.ХАТАНБААТАР.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656