Монгол Улсад иргэний нисэх үүсч хөгжсөний 98 жилийн ой, Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны спорт цогцолборын нээлтийн арга хэмжээнд зориулан иргэний нисэхийн ерөнхий газар түүний харьяа салбар нэгж, агаарын тээвэрлэгчдийн дунд зохион байгуулах нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагуудын ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, шилдэг баг, тамирчдыг шалгаруулах зорилготой спортын 8 төрөлт тэмцээн энэ сарын 05-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Уг тэмцээнд Агаарын цэргийн командлал түүний харъяа нисэхийн ангиуд, Иргэний нисэхийн салбар байгууллагууд, Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Агаарын тээврийн компаниуд, Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгуулагууд оролцох юм.
Системийн аварга шалгаруулах спортын их наадам дараах төрлөөр явагдана. Үүнд:
Энэхүү спортын их наадам нь жил бүр зохион байгуулагддаг ба цаг үеийн хүндхэн байдал, ковид-19 цар цахлын тархалтаас хамааран 3 жил завсардсан аж.
Ахмад Л.САРАНЗАЯА
.