Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хамт олон 05 дугаар сарыг гэр бүлийн сар болгон зарласантай холбогдуулан “БИДНИЙ АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” сэдэвтэй аян зарлаж энэ сарын 01-ний өдөр нээлтээ хийлээ. Тус аян нэг сарын хугацаанд үргэлжлэх ба жил бүр уламжлал болон зохион байгуулагдах аж.
Аяны хүрээнд ангийн нийт офицер, ахлагч, ажилтан алба хаагчдийн гэр бүлийг ангийн байрлалд хүлээн авч Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, ангийн өдөр тутмын ажил үүргийг сурталчилан танилцууллаа.
Мод тарих үндэсний өдрийг угтан байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлж нийт бүрэлдэхүүн гэр бүлийн гишүүдийн хамт мод тарьсан юм. Тэд модоо тариад орхих биш цаашид арчлан хамгаалж “Гэр бүлийн төгөл” бий болгох зорилготой байгаа юм. Монгол Улсын ерөнхийлөгч жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлиг болгосон.
Ахмад Б.Хатанбааатар