Цэцэн цагаан пуужинтай
Цэлмэг тэнгэрийн харуул
Мөнгөн цагаан пуужинтай
Мөнх тэнгэрийн харуул Дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдоржийн нэрэмжит Алтангадас одонт Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн “Бидний эгшиглэн” урлагийн тоглолтоо амжилттай өргөн барьлаа. Тоглолтыг Налайх цэргийн хүрээний ангиудын бие бүрэлдэхүүн болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, ангийн бие бүрэлдэхүүний гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.
Монгол Улсын агаарын дархан хилийн манааг хором цалгардуулдаггүй агаарын хилчид маань нэгэн өдрийг дуулж, бүжиглэж, хөгжимдөн урлагийн авьяасаа харамгүй дэлгэсэн энэ өдрийн арга хэмжээг зааланд хурсан үзэгч зочдын үргэлжилсэн алга ташилт дүгнэж, олон өдрийн бэлтгэлийн үр дүн гарч урамшсан авьяастнуудын инээмсэглэлээр тоглолт өндөрлөлөө.
Мөн тус тоглолтын чимэг болж “Voice” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням хүрэлцэн ирж оролцсон юм.
Ахлагч Б. Номин-Эрдэнэ