• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ОНГОЦ, НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАРЫН ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нийтэлсэн: 2023-05-11 14:00:42
Үзсэн: 271

“ОНГОЦ, НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАРЫН ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нийтэлсэн: 2023-05-11 14:00:42 Үзсэн: 271



     Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь 60x60 харьцаатай 4800 м.кв талбай бүхий “Онгоц, нисдэг тэрэгний засварын төв”-ийг албан ёсоор ашиглалтад хүлээн авсан юм. Засварын төв нь онгоц, нисдэг тэрэгнүүд дээр засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэн, эд ангийг сольж шинэчлэх, сэргээн засварлах үндсэн үүрэгтэй. Тус төвийг ашиглалтад авснаар онцгой болон тусгай үүрэг, сургууль, дадлагын нислэгийг өдөр, шөнө, цаг агаарын ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд үйлдэх үед нисдэг тэргийг нислэгт бэлэн болох хугацааг богиносгож, нисэх, инженер техникийн бүрэлдэхүүний ажиллах таатай орчин нөхцөл бүрдэж, ангийн үндсэн болон хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх, бэлэн байдлын бэлтгэлжилт дээшилж байгаа онцлогтой.

     Онгоц, нисдэг тэрэгний засварын төв нь дотроо нисдэг тэрэг хадгалах байр, зогсоол, нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний ажлын байр, хичээл болон сургалтын танхим зэрэг орчин үеийн стандарт нийцсэн бүхий л төрлийн албан тасалгаа, техник хэрэгсэлтэй юм.

     Энэ талаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа хэлэхдээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд өнгө нэмсэн онцлох ажлуудын нэг болох нь дамжиггүй. Урьд өмнө нь бид бүхэн ЗХУ-ын үеийн “Онгоц нисдэг тэрэгний засварын төв”-ийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг төв ашиглалтад орсноор нийт бие бүрэлдэхүүний ажиллах, сурч хөгжих орчин төгөлдөржиж, эрүүл мэнд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлжилт дээшлэх төдийгүй нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний бэлэн байдал үлэмж хэмжээгээр нэмэгдэх онцгой ач холбогдолтой юм. Энэ завшааныг ашиглаад уг төвийг барьж байгуулах санаачилгыг гаргаж БХЯ, ЗХЖШ-аас бодлогын түвшинд дэмжиж өгсөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүст Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

            Уг төвийн барилгын гүйцэтгэлийн ажлыг “Жойнт актив” ХХК хийсэн юм.

 

            Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656