• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭРГЭХ ХОЛБОО” 3 ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-05-02 15:00:20
Үзсэн: 110

“ЭРГЭХ ХОЛБОО” 3 ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-05-02 15:00:20 Үзсэн: 110



     ҮХБИС үүсэн байгуулагдсаны 102 жил, агаарын цэргийн тэнхим байгуулагдсаны 31 жилийн ой, тэхимийн хоёр дахь элсэгчдийн 30 жилийн ойн хүрээнд Радио техникийн мэргэжлээр элсэгчдийн дунд анхны багш нар, тэнхимийн үе үеийн төгсөгч дарга нар, одоо ажиллаж буй эрдэмтэн багш нар, сонсогч, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ. Уг уулзалт нь залгамж чанарыг хадгалах, мэргэжлээрээ бахархах бахархал бий болгох, эргэх холбоотой байх, суралцагсдын идэвх, санаачлагыг өрнүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

     Уулзалтаар Зэвсэгт хүчин, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй Агаарын цэргийн тэнхимийн үе үеийн элсэгч, төгсөгч нар оролцон дурсамж яриа, танилцуулга хийж, суралцаж байгаа тэргүүний сонсогч, оюутнуудад дурсгалын зүйл гардууллаа. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Г.Чулуунзагд

  • Агаарын цэргийн удирдлагын мэндчилгээг хүргэж, “Гурван “З” буюу “ЗАЛГАМЖ ЧАНАР”, “ЗАРЧИМ”, “ЗӨВ ХҮН БАЙХ” гэсэн үзэл бодлыг баримтлан ажиллах нь чухал байна. Ахмад үеэ сонсож тэднээс суралцаж, ярихгүйгээр, ойлголцохгүйгээр юу ч шийдвэрлэхгүй. Гарц байх ёстой. Чи өөрчлөхгүй бол, өөрчлөлт хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? Бид хийхгүй бол хэн хийх вэ? Хандлагаа өөрчил, сэтгэлгээгээ тэл, хүрээллээ өргөтгө, том сэтгэж том мөрөөд” хэмээн хэлж уулзалтыг өндөрлүүлсэн юм.

     Арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Агаарын цэргийн тэнхимийн элсэгчдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээний гутгаар байрт дэд хурандаа Б.Дашренчин ахлагчтай 2003 оны элсэгчид, хоёрдугаар байрт ахлах дэслэгч н.Мөнхням ахлагчтай 2008 оны элсэгчид, тэргүүн байрт хошууч Д.Энхтүвшин ахлагчтай 2007 оны элсэгчид шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. Дараагийн жил арга хэмжээний зохион байгуулалтыг 3 дахь элсэгч нарт шилжүүлэх аялан явах дарцагыг 2 дахь элсэгч нараас гардуулан өглөө.

 

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656