• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАР АНУ-Д СУРАЛЦАНА
Нийтэлсэн: 2023-06-05 12:00:02
Үзсэн: 989

ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАР АНУ-Д СУРАЛЦАНА
Нийтэлсэн: 2023-06-05 12:00:02 Үзсэн: 989



     Батлан хамгаалах салбарт мэргэжлийн ахлагч бэлтгэж эхэлсэний 30 жилийн баярт өдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн холбоо ротын станцын дарга,  ахлагч Б.Хулан, тус ротын тасгийн дарга, ахлагч М.Ариунтуяа нар АНУ-ын Агаарын цэргийн Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаанд суралцах эрхээ авч энэ өдөр эх орноосоо хүлгийн жолоо заллаа.

     ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвд амжилттай суралцан шалгуур үзүүлэлтийг хангасан бүрэлдэхүүнийг Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат хүлээн авч уулзан цаашдын суралцах их үйлст амжилт хүслээ. Тэрээр Агаарын цэргийн командлалын харьяа анги, салбаруудаас анх удаа тэр дундаа хоёр эмэгтэй цэргийн алба хаагч дээрх дамжаанд суралцах болсонд баяртай байгаагаа илэрхийлэн, үүрэг хариуцлагаа ухамсарлан хариуцлагатай сайн суралцаж, залуу ахлагч нарт ялангуяа эмэгтэй ахлагчийн бүрэлдэхүүнд АНУ-д суралцах боломж байдаг гэдгийг харуулах ёстойг хэлсэн юм.

     Усны шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ ээ хэмээгээд Агаарын цэргийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс аян замдаа сайн явж хүрээд их зүйл суралцаад ирэхийг хүсэн ерөөе.  

 

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656