Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023-2024 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 353 дугаар анги “LA and C” ХХК-ны дэргэдэх “Хос” сургалтын төвтэй хамтран эерэг хандлага, соёлтой харилцааны талаар хувь хүний хөгжлийн сургалт явууллаа.
Сургалтыг тус төвийн багш Г.Алтанзул “Эерэг хандлагаар амжилттай харилцах нууц” сэдвээр явуулсан юм. Сэдвийн хүрээнд өсөх хандлагатай, өндөр бүтээмжтэй, мэргэжилдээ эзэн болсон манлайлагч залуучуудыг тодруулж гаргахад чиглүүлэн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор лекц, харилцан ярилцлагын болон сэтгэл зүйн тоглоомын аргуудын хослуулан сургалтын шинэлэг арга барилаар зохион байгуулсан юм.
Сургалтын явцад “Хүн амьдралыг ямар өнцгөөс харна, амьдрал яг л тийм байна. Хүмүүс чамтай яаж харьцаасай гэж хүсэж байна, яг тэгж бусадтай харьц. Өнөөдрөөс эхлэн нийгмээс авч буй мэдээ, мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзан, эерэг мэдээлэлээр оюунаа цэнэглэх” талаар энгийн бөгөөд амьдралд хэрэгтэй олон чухал мэдлэг олж авсан талаараа сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн ярилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Ахлагч Б.НОМИН-ЭРДЭНЭ