• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОН НУТАГТ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-06-11 17:00:55
Үзсэн: 629

ОРОН НУТАГТ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-06-11 17:00:55 Үзсэн: 629



   

     ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын түвшин тогтоох хоёрдугаар шатны үзлэг Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа Дорнод аймагт байрлах 085 дугаар тусгай ротод амжилттай зохион байгуулагдлаа.

     Түвшин тогтоох үзлэгийн удирдамжид заагдсаны дагуу алба хаагчдаас “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр шалгалт авч, ёс зүй болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нийгэм-сэтгэл зүйн чиглэлээр боловсруулсан асуумж, хамт олных нь үнэлгээ хэлбэрээр зохион байгуулав. Мөн офицер, ахлагчийн дүрэмч, жагсаалч байдлыг нь жагсаалын үзлэг явуулах замаар шалгаж, дүрэмт хувцасны хэрэглээнд үнэлгээ хийж, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын дагуу хурд, хүч, тэсвэр, тусгай бэлтгэл, уян хатан гэсэн үзүүлэлтээр шалгав.

     Нэгдүгээр шатны үзлэг өнгөрөгч дөрөвдүгээр сард Агаарын цэргийн командлалын харьяа ангиудад зохион байгуулагдсан. Агаарын цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг энэ цаг үед хоёрдугаар шатны үзлэгийг зүүн болон баруун бүсийн алслагдсан салбаруудаас түүвэрчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд явуулж удирдлагуудад бодит дүнг тайлагнах ба цаашид офицер, ахлагч нарыг хөгжүүлэх, чадваржуулах хөтөлбөр боловсруулан сургалтын төлөвлөгөөнд тусгах зорилготой юм.

 

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656