• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ХИЛЧИН МАНЛАЙЛАГЧ ОФИЦЕР
Нийтэлсэн: 2023-06-13 08:00:43
Үзсэн: 2043

АГААРЫН ХИЛЧИН МАНЛАЙЛАГЧ ОФИЦЕР
Нийтэлсэн: 2023-06-13 08:00:43 Үзсэн: 2043



     Өврийн сайхан хангай нутгаас Агаарын дархан хилийн манаанд үүрэг гүйцэтгэх энх цагийн энгийн нэгэн офицерыг онцлон ярилцлаа. Энэ хүн бол Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын цэргийн алба, сургалт хариуцсан офицер, дэслэгч Бумандарийн Баянсан юм.

     Амрыг эрье. Ажил үйлс өндөр үү? Өөрийгөө уншигч олонд танилцуулахгүй юу?

БС: Амрыг эрье. Агаарын хил тайван байгааг илтгэх таатай байна. Намайг Баянсан гэдэг. Би 2000 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. 2006-2017 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын сургуулийг сурч төгсөөд ҮБХИС-д элсэн суралцаж 2021 онд Радиотехникийн команд мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн их сургуульд магистрт суралцаж байна.

     2022 онд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцож байсан шүү дээ. Үүнээс хойш оролцсон шинэ санаа, судалгааны ажлынхаа сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал?

БС: ШУТИС-Мэдээлэл, Холбооны технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас Доктор, профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2023” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч 4 дүгээр сард зохион байгуулагдсан. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд миний бие  Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизоны тагнуулын салааны захирагч, дэслэгч Ц.Хас-Очирын хамтаар  “Морзын код боловсруулах тоон системийн хөгжүүлэлт” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байранд шалгарсан. Ази номхон далайн орнуудын дунд зохион байгуулагддаг “ABU-ROBOCON 2023” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд багаараа оролцон 5 дугаар байрт шалгарсан.

     Монгол Улсын Зэвсэгт хүчин 2022-2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаач?

БС: Манлайлал гэдэг нь миний бодлоор хамт олон, эргэн тойрныхоо хүрээлэлд үзүүлэх эерэг нөлөөллийг хэлэх болов уу? Үг, үйлдлээрээ тэргүүлэх, бусдад үлгэрлэх, эерэг зүйлд хөтлөх нь манлайлал. Харин эсрэгээрээ тодорхой албан тушаал, эрх мэдэл нь манлайлал биш гэж боддог.

     Үе тэнгийн залууст хандаж хэлэх үг байна уу?

БС: Дөрвөн зүг, найман зовхист эх орноо батлан хамгаалахаар алба хааж буй мөрдэс нэгт залуу офицер, ахлагч нартаа бүхий л зүйлд эерэг байж, өөрийн үгээр, үйлдлээр, хандлагаар хамт олноо хошуучлан манлайлаарай гэж уриалмаар байна. 

     Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр, судалгааны ажилд амжилт хүсье.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654