• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛСЛАГДСАН САЛБАРУУДАД ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-06-13 13:48:20
Үзсэн: 515

АЛСЛАГДСАН САЛБАРУУДАД ХОЁРДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-06-13 13:48:20 Үзсэн: 515



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг баруун болон зүүн бүсэд байрлах анги салбар, тусгай ротуудад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Ёс зүй, бие бялдрын түвшин тогтоох үзлэгийг явуулж байна.

     Тодруулбал, энэ сарын 12-нд хурандаа Ч.Буянзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангид үзлэгийг удирдамжийн дагуу алба хаагчдаас “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр шалгалт авч, ёс зүй болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нийгэм-сэтгэл зүйн чиглэлээр боловсруулсан дөрвөн төрлийн асуумж, хамт олны үнэлгээгээр тодорхойлж, бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын дагуу хурд, хүч, тэсвэр, тусгай бэлтгэл, уян хатан гэсэн үзүүлэлтээр шалгаж байгаа юм. Мөн цэргийн алба хаагчдын жагсаалч байдлыг жагсаалын үзлэг явуулах замаар шалгаж, давхар дүрэмт хувцасны хэрэглээнд үнэлгээ хийж байна.

     Ажлын хэсгүүд өдрөөр үзлэгээ зохион байгуулж шөнөөр хөдөлгөөн үйлдэн дараагийн салбарт хүрч өртөөлөн явсаар Монгол Улсын баруун урд хязгаарт хүрч тус ангийн харьяа Ховд аймгийн Булган суманд байрлах 305 дугаар тусгай ротод ирж жагсаалын үзлэгээр өнөөдрийн ажлаа эхлүүлж байна. Үзлэгийг бүх салбараас ижил үзүүлэлтээр авч, ил тодоор дүгнэн нээлттэй явуулж байгаа юм.

 

     Мөн энэ цаг үед удамт хурдан хүлгүүдийн босоо цагаан хийморь ивээсэн наран мандах нутагт буюу Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг зорин очсон байна. Энэ орон нутагт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 085 дугаар тусгай рот эх орныхоо амгалан тайвны төлөө агаарын хилийн дархан манаанд үүрэг гүйцэтгэдэг юм.

     Тусгай ротуудын бие бүрэлдэхүүн ёс зүй, бие бялдарын бэлтгэлжилтийн үзлэгт бэлэн мөн агаарын хил тайван байгааг илтгэж байна.

Баруун болон зүүн бүсээр хоёрдугаар шатны үзлэг үргэлжилсээр...

 

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654