• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЦЭРГИЙН ЗӨВЛӨХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИД ЗОЧИЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-30 10:00:25
Үзсэн: 168

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЦЭРГИЙН ЗӨВЛӨХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИД ЗОЧИЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-30 10:00:25 Үзсэн: 168



     Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бирами Диоп Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

     Айлчлалын хүрээнд генерал Бирами Диоп Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 337 дугаар ангид зочилох үед Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нисэх хэрэгслийн өнөөгийн байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж, бололцоо байгаа талаар хэлэлцэж, нисдэг тэрэг ажиллагаанд оролцсоноор өндөр ач холбогдолтойг онцгойлон хэлэлцлээ.

     Генерал Бирами Диоп болон Япон Улсын Өөрийгөө хамгаалах Агаарын хүчний командлагч генерал Үчикура нарын албан ёсны айлчлал энэ өдрүүдэд давхцаж хамтран санал солилцож, ярилцах боломж олгогдож байгаа нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт болсон. Айлчлалын хүрээнд Монгол Улсад 19 дэх жилдээ явагдаж буй “Хааны эрэлд-2023” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн явц байдалтай танилцаж, тус сургуулийн хаалтын арга хэмжээнд оролцох юм.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654