• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-06-27 09:00:18
Үзсэн: 763

МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-06-27 09:00:18 Үзсэн: 763



     Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлж байна. Тодруулбал Зэвсэгт хүчний Агаарын цэргийн харьяа ангиудад энгийнээр томилогдон ажиллаж байгаа алба хаагч нартай цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулан явуулж дуусаад энэ өдөр Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

     Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа болон тус ангийн бие бүрэлдэхүүн, цэргийн тангараг өргөх алба хаагчид, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцсон юм.

     Тангараг өргөсөн цэргийн алба хаагчдад хандан командлагч хурандаа Т.Ганбат баяр хүргэж үг хэлэхдээ “Хүн эхээс нэг удаа төрдөг түүнтэй адил Цэргийн тангарагийг мөн адил нэг удаа өргөдөг. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөө, хүн ардынхаа сайн сайхны төлөө залуу насаа зориулахаар зориг шулуудан бидний гэр бүлд бүл нэмж цэргийн тангарагаа өргөсөн та бүхэнд халуун баяр хүргье” хэмээгээд цаашдын цэргийн хөдөлмөрт өндөр амжилт хүсч, эрүүл энхийг ерөөсөн юм.

     Тус сургалт нь цэргийн анхан шатны болон ерөнхий шатны бэлтгэл гэсэн хоёр үе шаттай явагдсан. Шинээр албан тушаал дээр томилогдсон бүрэлдэхүүнийг цэргийн албаны нөхцөлд дасган, цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгож, албан үүрэгт нь сургах зорилготой бол сургалтын хөтөлбөрийг бүрэн судалж дууссаны дараа суралцагчид цэргийн дүрмийн мөн чанар, ач холбогдол, цэргийн албаны өдөр тутмын амьдрал, цагийн хуваарь, цэргийн дүрмүүд, томилгоот албан тушаалынх нь үүргүүдийг судлуулан, дүрмээр харилцах цэргийн харилцааны соёлыг эзэмшүүлэх, хүн нэг бүрийн буудлагын зэвсэглэлийг чадамгай эзэмшүүлэх, байлдаанд бэлтгэх дадлагыг олгох, бие бялдар, сэтгэл зүйн хувьд цэргийн албаны өндөр ачааллыг давах чадвартай болсон байх зорилтыг дэвшүүлэн ажилласан юм.

     Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр сургалтын явц, үр дүнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан бол сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч с/а М.Өрнөхбилэг, Цэргийн алба-Сургалтын ахлагч а/а Б.Эрдэнэбат, эмч д/ч Т.Ганболор, салааны захирагч а/а Я.Батсуурь, а/а н.Даваадалай, а/ч Х.Цэцгээ, а/ч С.Мөнх-Эрдэнэ, бичиг хэргийн туслах ажилтан д/а Б.Уранмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтыг зохион байгуулсан юм.

ахмад Л.Саранзаяа

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654