Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн төрөл мэргэжил, нормативын аварга шалгаруулах тэмцээнийг оператор, планшет, радиотелеграфчин болон биеийн тамир, хими, галын бэлтгэлийн норматив гэсэн төрлүүдээр өнгөрөгч сарын 28ны өдрөөс 29-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь 321 дүгээр тусгай салбарын байрлалд зохион байгуулж явууллаа.
Тус тэмцээнд ангийн төв болон харъяа тусгай салбаруудаас шалгарсан давхардсан тоогоор 210 гаруй цэргийн алба хаагчид 19 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний мэргэжлийн бэлтгэлийн “Операторын мэргэжил”-ийн төрөлд 1 минутад 12.6 бай уншсан амжилтаар ахлагч Б.Энхболдбаатар (103) , “Планшетчин уншигч, бичигч” төрөлд 1 минутанд 12 бай бичиж, 8.2 бай уншсан амжилтаар ахлах ахлагч Л.Ням-Осор (325), “Хурдач радиотелеграфчин нэвтрүүлэг”-ийн төрөлд үсэг 89, тоо 127 тэмдэг нэвтрүүлсэн амжилтаар ахлагч П.Бат-Эрдэнэ (321), “Хурдач радиотелеграфчин хүлээн авалт”-ын төрөлд үсэг 100, тоо 120 тэмдэгт хүлээн авсан амжилтаар ахлагч Т.Алгирмаа (305) нар тус тус тэргүүлсэн байна.
Мөн биеийн тамирын бэлтгэлжилтийн нормативын “Гранат холд шидэлт”-ийн эрэгтэй төрөлд 70.1 м зайд шидсэн амжилтаар дэд ахлагч А.Оразай (116), эмэгтэй төрөлд 38.5 м зайд шидсэн амжилтаар дэд ахлагч Г.Амаржаргал (321), Гар дээр суниалтын төрөлд 5 минутанд 144 удаа суниасан амжилтаар ахлагч А.Ган-Оргил (103), 100 м гүйлтийн эрэгтэй төрөлд 12.15 секундын амжилтаар дэд ахлагч Б.Сумъяа (328), эмэгтэй төрөлд 16.56 секундын амжилтаар ахлагч Г.Цэрэннадмид (103), 3000 м гүйлтийн төрөлд 10.48 минутын амжилтаар дэд ахлагч Г.Батсугар (325), 1000 м гүйлтийн эмэгтэй төрөлд 4.15 минутын амжилтаар ахлагч П.Отгонтуяа (274), туухай өргөлтийн төрөлд 10 минутанд 92 удаа өргөсөн амжилтаар дэд ахлагч Б.Мөнх-Амгалан (325) нар тус тус тэргүүлжээ.
Химийн нормативийн баг өмсөх 04.38 секундын амжилтаар дэд ахлагч А.Орозай (116), холбох хоолойг 07.10 секундэд сольж, цувыг 2.43 секундэд иж өмсөн ахлагч О.Мөнх-Очир (325) тэргүүлсэн бол галын бэлтгэл нормативын автоматын задаргааг 05.24 секунд, автоматын угсаргааг 13.32 секундын амжилттайгаар хийж ахлах ахлагч Р.Батням (321), магазиныг 19.13 секундэд сумалж дэд ахлагч Д.Өсөхбаяр (304) нар тэргүүлсэн юм.
Тэмцээнд оролцож тэргүүлсэн цэргийн алба хаагчдад батламж гардуулсан бол нийлбэр дүнгээр түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ахмад Ч.Бумцэнд захирагчтай 321 дүгээр тусгай салбар тэргүүлж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн мэргэжлийн болон нормативын тэргүүлэгч салбараар шалгарлаа.