• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТАНГАРАГИЙН БАЯРЫН ЭРГЭН ТОЙРОНД
Нийтэлсэн: 2023-06-28 14:00:31
Үзсэн: 631

ТАНГАРАГИЙН БАЯРЫН ЭРГЭН ТОЙРОНД
Нийтэлсэн: 2023-06-28 14:00:31 Үзсэн: 631



     Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, цэргийн алба хаагчид төдийгүй аавынхаа тангаргийн баярт ирсэн бяцхан нярайг ч үл ядраасан нар, хур тэгширсэн сэлгээтэй сайхан өглөө болж өндөрлөлөө.

     Цэргийн тангараг өргөж буй хүү, охиныхоо дурсгалт мөчийг гар утсандаа дүрсжүүлж авч үлдэхийг чармайсан олны дундаас бор торгон дээлээр хосолж, дээлийн энгэртээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсний баталгаа алтан шаргал одон медалиар нүд гялбуулсан  дунд эргэм насны гэр бүлийн хоёр анхаарал татна.  Тэдний нүдэнд хайр, бахархал, баяр баясгалан цацарч байсан нь өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулам сэтгэлд ойр мэдрэмж төрүүлж байлаа.

     Эднийх энгийн нэгэн малчин өрх бөгөөд Увс аймгийн Тариалан сумаас охин Мядагмаагийн тангаргийн баярт зорьж ирсэн нь энэ. “Манайх зургаан хүүхэдтэй, биеэр жижиг ч шаламгай, сэргэлэн энэ охин манай тав дах охин юм. Өмнөговь аймгийн Хүрмэнд алба хаадаг. Гэр бүлээс маань ганц цэргийн хүн нь. Бид охиноо хайрлахын сацуу бахархан харж зогсоно. Танай хамт олонд баярлалаа. Энэ сайхан албандаа охин үрийг минь элсүүлэн авч, эх орны төлөө том хөдөлмөрт зүтгэх итгэл хүлээлгэж эгнээндээ авч байгаа явдалд маш их баярлаж байна аа” хэмээн хуучилсан юм. Цэнхэр тэнгэрийн орон гэгддэг Алтайн уулс, их нууруудын хотгор  баруун хязгаарын охин өмнийн шаргал говь нутагт томилогдон Монгол Улсын агаарын хилийн халдашгүй дархан байдлын төлөө агаарын хяналтыг үйлдэн эх орныхоо амгалан тайвны төлөө албаа хоёргүй сэтгэлээр хааж байна.

     Тэдний цаахантаа цэцэг барьсан жаахан охин баяр хөөр дүүрнээр цэргийн жагсаал өөд хэн нэгнийг хайн харах боловч хараахан эзнээ олж чадахгүй байгаа бололтой харагдана. Охинтой ярилцахад тэрээр ичингүйрэн ээжийнхээ араар орох боловч Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч Цацрал гэж өөрийгөө танилцуулж, Занабазарын Хонгорзул ээжийнхээ тангаргийн баярт ирсэн тухайгаа хэлнэ. Учрыг тодруулбал ээжийнх нь найз энэ өдөр тангараг өргөж байгаа гэнэ. Найзынхаа хүүхдийг өөрийн үр шиг хайрлан харамладаг энэрэнгүй, өгөөмөр, сэтгэл дүүрэн бүсгүй хүнээр цэргийн бид бүл нэмсэн аж.  

     Жагсаал тарав уу үгүй юу мөрлөсөн бугаа нөхдөдөө өгч цугласан зочдын зүг гүйх бүсгүйг дагуулан харвал охиноо хөтөлж, хүүгээ тэвэрсэн нэгэн залуугийн зүг яаран очно. Эднийх ахлагч Дашхүүгийн гэр бүл. Дундговь аймагт байрлах 278 дугаар салбарт агаарын хилийн манаанд үүрэг гүйцэтгэдэг ба нөхөр нь 8 дах жилдээ Зэвсэгт хүчинд алба хааж байгаа ба тэрээр “Миний эхнэрийг Сувд-Эрдэнэ гэдэг. Цэргийн анхан шатны сургалтад хамрагдаад тангаргаа өргөж, цолоо гардан авлаа. Эхнэрээрээ маш их бахархаж байна. Бид хоёр мэргэжил нэгтэй. Энэ мэргэжлээрээ маш их бахархдаг. Зэвсэгт хүчин тэр дундаа Агаарын цэрэгт алба хааж байгаадаа баяртай байдаг. Хэзээ ч хуучрахгүй өсөж хөгжиж байдаг салбар бол Зэвсэгт хүчин гэж бодож явдаг” гэж ярьсан бол эхнэр Сувд-Эрдэнэ “Бага насны мөрөөдлөө өнөөдөр биелүүллээ. Үнэхээр баяртай байна. Энэ хугацаанд хүүхдүүдээ маш их саналаа” гэсэн юм. Монгол орны тусгаар тогтнол, хүн ардын аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн цэргийн алба хаагчид маань алслагдсан хөдөө орон нутгаас гэр бүлийн гишүүн нэг бүрийнхээ оролцоотойгоор агаарын хилийн манаандаа үүргээ амжилттайгаар гүйцэтгэсээр байна.

 

ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654