Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар анги ангийн байрлалдаа “Ахлагчийн төгөл” байгууллаа. Тус ногоон байгууламжид нийтдээ 250 ширхэг модны суулгац тарьсан юм.
Цөлжилт ихсэж байгаа энэ үед нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой энэхүү төгөл давхар алба хаагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Ахлагчийн төгөлийг байгуулахын тулд алба хаагчид технилогийг нь сайтар судалж экологийн боловсролоо нэмэгдүүлэх сургалт зохион байгуулсан юм. Учир нь суулгацыг хөрсөнд суулгаснаас хойш тарилтын дараах арчилгааг 3 жил орчим тогтмол хийсний үндсэн дээр арчилгаа шаардлагагүй байгальд дасан зохицон ургаж эхэлдэг байна.
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн хүрээлэн буй орчноо эрүүл, аюулгүй, эко байлгахын тулд ангийн байрлалынхаа дотно гэлтгүй гадна талбайн ногоон байгууламжид мөн адил анхааран ажиллаж байгаа нь Налайх дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлсэн бүтээлч ажил болж чадсан юм.
Ахмад Л.САРАНЗАЯА