• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ
Нийтэлсэн: 2023-07-18 11:39:13
Үзсэн: 199

ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ
Нийтэлсэн: 2023-07-18 11:39:13 Үзсэн: 199



     Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Цус судлалын үндэсний төвтэй хамтран “Дусал цус-Дүүрэн амьдрал” цус хандивлах аянд нэгдлээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын баг энэ сарын 18-ний өдөр тус ангид ажилласан. Тэдний үйл ажиллагааг хүндэтгэн нийт 60 цэргийн алба хаагчаас цусаа хандивласан юм. Цусаа хандивласан зарим бүрэлдэхүүн өргөсөн тангарагийнхаа дагуу эх орон, ард түмнийхээ төлөө энхийн цагт бидний хийж чадах өчүүхэн тусламж энэ юмаа. Өрх бүхэн элэг бүтэн, эрүүл саруул, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг тухайгаа ярьж байлаа.

     Цусны донор нь ямар ч бүлгийн цустай хүн байж болох бөгөөд гагцхүү 18-аас дээш настай, 45-аас дээш кг жинтэй, эрүүл хүн байх шаардлагатай юм байна. Эдгээр шаардлагыг хангасан эрэгтэй хүн 2 сар тутамд, эмэгтэй хүн 3 сар тутамд цусаа өгөх боломжтой ба цусны эргэлт сайжрах, цусан дахь холестерины хэмжээ багасах эерэг нөлөөтэйгөөс гадна байнгын цусны донор болсноор зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аливаа шарх түргэн эдгэрэх зэрэг олон ашиг тустай аж. Мөн нэг хүнээс авсан 350-400 грамм цус нь гурван эрдэнэт хүний амь аврах боломжтой байдаг байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 дэслэгч Б.НОМИН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654