• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ТӨГСӨГЧИД АГААРЫН ЦЭРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА...
Нийтэлсэн: 2023-07-26 16:36:18
Үзсэн: 1301

ШИНЭ ТӨГСӨГЧИД АГААРЫН ЦЭРГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА...
Нийтэлсэн: 2023-07-26 16:36:18 Үзсэн: 1301



     Залуу офицеруудыг дэмжих жил болсонтой холбогдуулан 2023 онд ҮБХИС-ийн БХУА болон Мэргэжил үйлдвэрлэлийг төв, ОХУ-ын цэргийн академи төгсөж Агаарын цэргийн командлал, анги, салбаруудад томилогдсон офицер, ахлагч нарыг АЦК-ын удирдлага 07 дугаар сарын 24-нд хүлээн авлаа.

     Агаарын цэргийн командлагч хур Т. Ганбат шинээр томилогдсон бүрэлдэхүүнд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, БХЯ болон ЗХЖШ-аас бодлогоор АЦК-ыг бие даан үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж байгаа талаар тайлбарлан таниулж,  Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарийн цалин хангамж, агаарын цэргийн алслагдсан салбаруудад ажиллаж байгаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг дэмжих талаар хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн Агаарын цэргийн гадаад хамтын ажиллагаа, АЦК бие даасан үйл ажиллагааг хэвшүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулж шинээр томилогдсон бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэлээ. 

     Мөн 7 сарын 25-ны өдөр шинээр томилогдсон бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 065, 337, 353 дугаар ангиудын товч түүх, үйл ажиллагаа, зэвсэг, техник болон дайчин алдрын тасалгаатай танилцсан юм.

     Энэхүү үйл ажиллагаа нь шинээр томилогдсон бүрэлдэхүүн Агаарын цэрэгт тэр тусмаа эх орныхоо агаарын дархан хилийн манаанд үүрэг гүйцэтгэх бахархам үйлсэд хүчин зүтгэхэд урам зориг өгсөн ач холбогдолтой ажил боллоо.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654