Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний дунд “Бэсрэг Наадам 2023”-ыг ангийн байрлалд амжилттай зохион байгуулж явууллаа.
Бэсрэг наадмын хүрээнд үндэсний бөх, сур харваа, хурдан морь гэсэн наадмын үндсэн гурван төрлөөс гадна шагай шүүрэх наадгай наадах болон “Дээлтэй Монгол” сэдэвт үндэсний хувцасны өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Уг бэсрэг наадмыг зохион байгуулснаар “Эрийн гурван наадам”-ын үүсэл, түүх, ёс заншил, дэг жаягийг бие бүрэлдэхүүнд сурталчилах, уламжлалт баяр наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, үндэсний өв соёлоороо бахархах, үндэсний дархлаа болсон Монгол наадгайн тэмцээн уралдаануудаараа наадаж сурхаас гадна эх оронч үзлийг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
Ахмад Г.БЭЛГҮҮТЭЙ