• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАВХАН АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ
Нийтэлсэн: 2023-07-28 11:00:28
Үзсэн: 210

ЗАВХАН АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ
Нийтэлсэн: 2023-07-28 11:00:28 Үзсэн: 210



     Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрийн хуралдаанаар байгуулагдсан улсын ууган дөрвөн аймгийн нэг болох Хантайшир уулын аймаг юм. Улмаар 1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар тогтоолоор “Завхан аймаг”-ийг байгуулах шийдвэр гарсан түүхтэй.

     Завхан аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100-н жилийн ойн баяр наадмын арга  хэмжээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

     Тус аймгийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллажээ. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд тус ангийн 78 цэргийн алба хаагчдын оролцсон ба наадмын агуулга нь Завхан аймгийн үүх түүх, ёс заншил, өв уламжлал, биет ба биет бус соёл, хүн зоны амьдрал ахуй, бахархал гайхамшгийг сурталчилан зохиомжилсон аж.

     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үлээвэр найрал хөгжим болон Хилийн цэргийн 0277 дугаар ангийн үлээвэр найрал хөгжим хамтарч, оркестрыг тус ангийн хөгжмийн салааны удирдаач, дэслэгч Э.Эрдэнэсүх удирджээ.

     Мөн ангийн 27 цэргийн алба хаагч хурдан морьны комисс болон морьны гараа, бариа, наадмын ар талын зохион байгуулалтад идэвхтэй оролцсонд аймгийн 100 жилийн ойг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.

     Зэвсэгт хүчний 325 дугаар анги нь хуулиар хүлээсэн үүргээ мадаггүй гүйцэтгэхийн сацуу орон нутагт Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг ард иргэдэд түүчээлхэд чиглэсэн шат дараатай ажил, арга хэмжээг нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, уриалан манлайлж байдаг манлайлагч хамт олон гэдгийг цохон дурдсан юм.

хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654