• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-08-10 14:13:48
Үзсэн: 1679

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-08-10 14:13:48 Үзсэн: 1679



     Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, үе үеийн ахмад буурлууд, даян дэлхийн энхийг төлөө үйлсэд үүрэг гүйцэтгэж байгаа Агаарын цэргийн энхийг сахиулагчдадаа Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

     Одоогоос 59 жилийн тэртээ 1964 оны 08 дугаар сард 11-ний өдөр БНМАУ-ын Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар Ардын армийн Ерөнхий штабын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн тусгай дивизион, радиотехникийн тусгай батальон байгуулагдсанаар одоогийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь тавигдсан түүхтэй.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүрэг болон Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байгааг онцлон хэлэхэд таатай байна.

     Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2013 оны 368 дугаар тушаалаар жил бүрийн 08 дугаар сарын 11-ний өдрийг Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж байна. Энэ түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхний ажил албанд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын агаарын хил өнө мөнхөд халдашгүй дархан байх болтугай!

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654