• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛЫН АНХНЫ ЦЭРГИЙН НИСГЭГЧ БУЮУ МАРТАГДСАН ГАВЬЯАТАН
Нийтэлсэн: 2023-08-17 14:00:13
Үзсэн: 280

МОНГОЛЫН АНХНЫ ЦЭРГИЙН НИСГЭГЧ БУЮУ МАРТАГДСАН ГАВЬЯАТАН
Нийтэлсэн: 2023-08-17 14:00:13 Үзсэн: 280



      Монголын цэргийн нисэх хүчний буурал түүхэнд Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, В.А.Судец, И.Г.Маны, Р.Самдан, Д.Лувсандамба, Ц.Мөнхөө, М.А.Судник, Ф.И.Андрианов нарын нэр алдраа уурсгасан Орос, Монголын олон нисгэгч, нисэх инженерийн бүрэлдэхүүн байсны нэг нь Дэмбэрийн Жамбаа байж ээ. Энэ хүний тухай төдийлэн дуурсдаггүй ч байгуулсан гаьяат үйлс нь арилшгүй ул мөрийг үлдээсэн учир баатарлаг энэ нисгэгчийг мөнхжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсэн хүмүүс гэвэл бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, нисгэгч зохиолч Т.Батжаргал нар билээ.

     1925-1935 он хүртэл 10 жилийн хугацаанд Монгол хүний нисэх мөрөөдөл биелэгдэж,улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх,эх орноо гадаадын болон дотоодын халдан түрэмгийлэгчдээс хамгаалах,цэрэг, батлан хамгаалах хүчээ зузаатгах,тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор онгоц авах нь туйлын ач холбогдолтой нэн тэргүүний ажил мөн хэмээн үзэж 1924 онд болсон МАХН-ын 5-р их хурлын төлөөлөгчдөд уриалга гаргаж,өөрийн орон нутгийн ард олонд онгоцтой болохын ач холбогдлыг сайтар ухууулан таниулж ард түмнээс мөнгө хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлэхийг даалгасан байдаг. Ингээд ард түмний хандиваар анхны Ю-13 онгоцыг худалдан авч /Зөвлөлт Холбоот Улсаас 1925 онд ирсэн 6 хүний суудалтай Ю-13 онгоц Алтанбулаг хот дахь онгоцны “Добролёот” буудал дээр/ Зөвлөлт Холбоот Улсын иргэн, цэргийн нисгэгч А.А.Лапин, 2-р нисгэгч В.А.Соловьев нарын нисэх баг 1925 оны 05 дугаар арын 25-ны өдөр жолоодон ирж консулийн дэнж дэхь аэродромд буулгаснаар нисэх хүчний түүх эхэлдэг.

     Ингэж шинээр байгуулагдсан нисэх отрядыг Монгол Ардын Хувьсгалт Цэргийн зөвлөлөөс Жанжин Д.Сүхбатарын нэрэмжит болгожээ. Мөн энэ хэсэгт нисэх отряд, бригадын анхны дарга Д.Ламжав, Ц.Очир нар болон анхны нисгэгч Д.Жадамба, Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, анхны штурман Б.Чоймбол, Б.Батцэрэн, анхны техникч партизан Л.Дамдин, Н.Хуудаан нарын гэрэл зураг 1925-1935 онд ирсэн Р-1, Р-5, По-2, Ю-13, К-3, Ган-3 онгоцуудын гэрэл зураг Нисэх хүчний музейн нэгдүгээр хэсэгт бий.

     Дэмбэрэлийн Жамбаа нь Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас 1906 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдаж, эвлэлийн гишүүн Д.Лхамжав, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нарын хамт Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнийг дагалдан нисэх онгоцны моторчин, дархан зэрэг мэргэжил эзэмшицгээжээ. Улмаар тэд мөн орны Оренбург хотын маршал К.В.Врошиловын нэрэмжит цэргийн нисгэгчийн дунд сургуульд суралцаж,  1932 онд “Р-5” онгоцны бага нисгэгчээр төгсжээ. Нислэгийн ур чадвар, хэлний мэдэлгээр бусдаасаа илүү байсан Д.Жамбааг сургууль нь авч үлдсэн байна. Ийнхүү тухайн үед Зөвлөлт Холбоот Улсын нисэх хүчинд шинээр зэвсэглэлд орсон “И-5” хэмээх сөнөөгч онгоцны нисгэгчийн сургалтад хамрагдан төгсч, сөнөөгч онгоцны анхны Монгол нисгэгч болж байжээ.

     П.Жамбаа нь тэр үед манай нисэх хүчинд ашиглагдаж байсан Ю-13, Ю-33, К-5, Ган-3, З-1, Р-5, У-1, У-2 зэрэг онгоцоор ниссэн, багш нисгэгч Ардын цэргийн анхны хурандаа нарын нэг байжээ. Д.Жадамбаа, Ч.Шагдарсүрэн нар Р-1 онгоцоор Улаанбаатар-Баянтүмэн-Тамсагбулаг хүртэл хоёр талдаа 2000 гаруй километр агаарын замыг анх нээсэн аж.

     Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар Р-1 онгоц арван нэг, По-2 онгоц  дөрвийг Улаанбаатарт авчрах нислэг нь хил дамнасан нислэгийн анхны тохиолдлоос гадна гадаад нислэгийн эхлэл болсон байна. 1936 онд манай улсын зүүн хил, хязгаарын байдал нэн түгшүүртэй болж улмаар 1936 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар Тамсагбулагаас Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нар Р-5 онгоцоор 20 ширхэг бөмбөг, 2400 сум авч нисжээ. Тэв 1000 метрийн өндрөөс дайсанд ойртож анхны бөмбөгөө хаясанд дайсны нэг машин өртсөн байдаг. Үүндээ урамшин дайралтаа цааш үргэлжлүүлэн байлдаж пулемётоор галлаж, дахин нэг машиныг устгасан байна. Ийнхүү байлдаан эхлээд хагас цаг хэртэй болж байтал Д.Жамбаагийн онгоцны хөдөлгүүрийн эд анги дайсны суманд өртөж гэмтсэн учир өөрийн хилийн орчимд аргагүйдсэн бууллтыг амжилттай хийжээ. Нисгэгч Д.Дэмбэрэл дайралтаа ганцаараа үргэлжлүүлж 2 цаг гаруй байлдан сум, галт хэрэгсэл дуусчээ. Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногдсоноос өөр онцын хохирол амсаагүй байна. Харин Япон, Манжийн талаас 4 автомашин, 100 шахам хүн алагдаж, шархадсан гэдэг.

     Нисгэгч Д.Жамбаа нисэх бригадын байлдааны нэгдүгээр отрядын дарга, Жанжин штабын нисэх тусгай оьрядын анхны даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн хугацаандаа 1934, 1936 онд Байлдааны гаьяаны улаан тугийн I, II зэргийн одонгоор шагнуулсан Монголын анхны нисгэгч нарын нэг байж ээ.

     1937 оны их хэлмэгдүүлэлт 1935-1945 оны Монголын нисэх хүчнийг тойроогүй дайрч,106 шилдэг дайчдыг хэлмэгдүүлсний нэг нь Д.Жамбаа бөгөөд түүнийг 1937 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан баривчилж, цаазлан хороожээ.

      Эх суравалж: 24tsag.mn, Нисэхийн музей

 

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654