• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-08-21 11:35:00
Үзсэн: 1199

ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-08-21 11:35:00 Үзсэн: 1199



     Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулж удирдлага, зохион байгуулалтын олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.  Уг ажлын хүрээнд 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Залуу офицеруудын дэд чуулган-2023” зохион байгуулагдаж байна.  Дэд чуулганд ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, ангиудаас өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсрол, ур чадвараараа манлайлсан шилдэг 200 гаруй залуу офицерууд чуулж байна. Чуулганыг нээж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба залуу офицеруудад хандан үг хэллээ. Энэ үеэр “Хувь хүний хөгжил, манлайлал” сэдэвт илтгэл тавигдсан юм.

     Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний Залуу офицеруудын дэд чуулганы хоёр дахь хэсэг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд төлөвлөгөөний хүрээнд болно. Мөн үеэр Залуу офицеруудын манлайллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, офицерын манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

     Энэхүү арга хэмжээний үеэр төрлийн цэргийн командлалууд шинээр зохион бүтээсэн зэвсэг техникийн үзэсгэлэн дэлгэсэн ба Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас Агаарын цагийн байдлын тухай мэдээг дамжуулах, боловсруулах, дүрслэн үзүүлэх автоматжуулах системийн төсөл, шинэчлэн сайжруулагдаж байгаа зэвсэглэл, техник, ашиглагдаж байгаа холбооны Цуурай төхөөрөмжийн ажиллагааны зарчим ашиглалтын талаар танилцуулагдаж байгаа нь залуу офицеруудын сонирхлыг ихээр татаж байна.

     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Тоон систем, электрон автоматжуулалтын тасгийн дарга хошууч Г.Ганзориг: Чуулганд оролцож байгаа залуу офицерууд маань бидний хийж буй ажилтай танилцаад Монгол Улс тэр дундаа Зэвсэгт хүчний алба хаагчид хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эдийн засгийн хэмнэлттэйгээр шинийг санаачлан цэргийн зэвсэглэл, техникийн үйлдвэрлэлийн эхлэлийг тавьж байгаад танай хамт олноор бахархаж байна, мөн та бүхнээс сэдэл  авлаа гэж хэлж байгаа нь манай Тоон систем автоматжуулалтын албаны хамт олонд маш их урам, цаашид бүр ихийг хийж бүтээх итгэл төрүүллээ гэж хэлсэн юм.

     Үзэсгэлэнгийн бас нэгэн олны сонирхлыг татсан бүтээл Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн  “Ёл-2” нисгэгчгүй нисэх төхөөрөмж байсан юм. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж бол орчин үеийн цэргийн зэвсэглэлийн сонгодог хэлбэр яахын аргагүй мөн билээ. Энэ төхөөрөмжийг мөн адил манай Зэвсэгт хүчний залуус хийж бүтээдэг ба их бие, болон бусад эд ангиудыг өөрсдөө технологийн дагуу карбон материалыг ашиглан хийж программыг нь өөрсдөө бичсэн. 50-100км зайд 120-140 км/ц хурдтай нисэх боломжтой. Туршилтын дроныг нисгэж үзүүлж сонирхууллаа. Энэ дрон нь богино хугацаанд 120-140км/ц хурдлах чадамжтайгаас гадна  зарим зүйлсийг тээвэрлэх үүрэгтэй.

     Мөн улсын хэмжээний Монголын мэдээллийн технологийн шинэчлэлтийн түвшин тогтоох ШУТИС-иас зохион байгуулдаг  ММТ-2023 цахим шилжилт илтгэлийн уралдааны тэргүүн байрын шагналт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар салбарын сургалт бэлтгэл хариуцсан орлогч  магистрант, ахлах дэслэгч Б.Баянсангийн морзын код үүсгэх тоон төхөөрөмжийг танилцууллаа.

     Манай тэргүүний залуу манлайлагч офицеруудын зохин бүтээсэн шинэ зэвсэглэл, техникийг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа нар үзэж сонирхон, сайшаан магтсан юм.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн залуу офицерууд инженерчлэг сэтгэлгээг дэмжиж, хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Хошууч Л. САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654