• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАНЛАЙЛАГЧИД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-08-22 10:00:42
Үзсэн: 198

МАНЛАЙЛАГЧИД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-08-22 10:00:42 Үзсэн: 198



     Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тэргүүний залуу офицеруудын манлайллыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгосонтой холбогдуулан тус анги нь залуу офицеруудад чиглэсэн шат дараатай үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу 7 хоног бүр мэдээллийн цаг гарган ангийн бие бүрэлдэхүүнд цаг үеийн мэдээлэл олгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.

     Энэ 7 хоногийн мэдээллийг ахмад Н.Батхүү “Олон улсын аюулгүй байдлын байгууллагууд” сэдвээр явууллаа. Энэхүү сургалтаар олон улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий  Нэгдсэн Үндэсний Байгууллага, НАТО /Умард Атлантын гэрээний байгууллага/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулж, дэлхийн улс төр, нийгэм эдийн засаг бусад салбарт нөлөө үзүүлдэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагааны зорилго, чиглэл, цаашдын хандлага ба Монгол Улсын аюулгүй байдлын талаар танилцуулсан юм.

     Энэхүү сургалтыг бие бүрэлдэхүүнтэй явуулснаар Олон Улсын байгууллагууд дахь Монгол Улсын оролцоо, Олон Улсын Энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэгт мөргөлдөөний асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, аж байдлыг сайжруулах, хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадваруудын талаар эрдэмтдийн судалгааг танилцуулж, залуу манлайлагч офицеруудын илтгэх ур чадварыг сайжруулах, мэдээлэл, технологийн техник хэрэгсэлтэй ажиллах дадлага чадварыг эзэмшүүлэх, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлсэн үр дүнтэй сургалт болж байна.     

Ахмад Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654