• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-08-23 15:00:32
Үзсэн: 95

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-08-23 15:00:32 Үзсэн: 95



     Зэвсэгт хүчний 303 дугаар анги нь залуу офицерууд болон тэдний гэр бүлд чиглэсэн шат дараатай үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулж байна. Тус төлөвлөгөөний дагуу ангийн залуу боловсон хүчний гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран сургалтыг  ангийн байрлалд зохион байгуулсан юм.

     Тус сургалтыг Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн Залуучуудын асуудал хариуцсан  ахлах мэргэжилтэн Б.Бямбацэцэг явуулж, бие бүрэлдэхүүнд “Гэр бүлийн харилцаа, зөрчил, маргаан”, “Гэр бүлийн зөрчил, маргааны үр дагавар”, “Хүйс ба жендэрийн эрх тэгш байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?”, “Аз жаргалтай гэр бүлийн талаар”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Эцэг эх байх ямар санагддаг вэ?”, “Хүүхдийн эрх гэж юу вэ? ” гэсэн сэдвүүдээр лекц орсноор бие бүрэлдэхүүнд гэр бүлийн эерэг харилцааг ойлгуулан таниулах, гэр бүлийн хоорондын зөрчил маргааныг таслан зогсоох үр дагаварыг ойлгуулах, гэр бүлийн 4 үеийн хямралыг хэрхэн оновчтой зөв даван туулах талаар онолын мэдлэг олгох, гэр бүлийн харилцааны талаар сэтгэл судлаачид эрдэмтдийн судалгааг танилцуулж, харилцан ярилцаж танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

ахмад Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56021
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51994
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50114
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49113
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48945
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48654