• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН МЕДАЛИЙН БУУХИА
Нийтэлсэн: 2023-08-28 12:00:11
Үзсэн: 475

ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН МЕДАЛИЙН БУУХИА
Нийтэлсэн: 2023-08-28 12:00:11 Үзсэн: 475



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамт олон тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчид олон улсын болон дотоодын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн долоо хоног болж өнгөрлөө. Тодруулбал:

     Азербайжан улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 320 дугаар дивизионы радиотелефончин, олон улсын хэмжээний мастер ахлагч Э.Хишигдэлгэр оролцож 50 метрийн гар бууны төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд хос хүрэл медаль хүртлээ.

     Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадам болж, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэлээдгүй тамирчид оролцсон билээ. Энэхүү наамдаас Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн холбооны салааны захирагч дэслэгч Б.Анхзаяа гирийн спортын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын планшетчин дэд ахлагч Х.Лхагвадолгор модон барилдаан буюу мас-рестлингийн -65кг төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.

     Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн зангилгааны дарга, холбооны инженер ахлах дэслэгч Ч.Отгонбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын дунд зохион байгуулагдсан тэмцээний буудлагын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд хүрэл медаль авсан байна.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн удирдлага бие бүрэлдэхүүнээ нийтийн болон цэрэгжлийн спортоор хичээллэхэд түлхүү анхааран, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилго баримтлан амжилснаар тэднээс тодорсон тамирчид улсын болон олон улсын тэмцээнүүдэд ийнхүү амжилттай оролцож байна.

 

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648