Гирийн спорт бүх нийтийн спорт болон хөгжиж байна. Монголын гирийн спорт сонирхогчдын холбооноос “Эрүүл амьдарлын хэв маягаа олцгооё” гэсэн уриалга гаргажээ.
Монголын гирийн спортын холбоо, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир спортын хороотой хамтарч зохион байгуулсан сургалтад Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас 15 цэргийн алба хаагч хамрагдсан юм. Туухай өргөлтийн спортын онцлог нь хаана ч, хэзээ ч, ямар ч орчинд том зай, тусгай бэлтгэсэн талбай шаардахгүй хийж болохоос гадна гүйцэтгэлийн техникүүдийг зөв хийснээр нуруу, хөлийн булчинг жигд хөгжүүлэх, аарцагны ёроолын булчинг чангалж өгдөг давуу талтай.
Аливаа спортоор хичээллэх эхний алхам нь зөв эзэмшсэн техник, арга барил байдаг. Спортын зөв техникийг эзэмшсэнээр учирж болох гэмтэл, бэртлээс 100% урьдчилан сэргийлж болох юм.
Хошууч Л.САРАНЗАЯА