• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2023-09-02 11:00:05
Үзсэн: 179

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Нийтэлсэн: 2023-09-02 11:00:05 Үзсэн: 179



     Дорнод аймгийн Чойбалсан хотын 85 жилийн ой 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тохиож, аймгийн Засаг Даргын Тамгийн Газраас нутгийн иргэдрүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албыг сурталчлах хүрээнд явуулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа юм.

     Аймгийн төв талбайд байрлах Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, тусгай салбарууд оролцжээ.

     Дорнод аймгийн Засаг Даргын Тамгийн Газраас аймаг, орон нутгийн түүхт ой болоод улс орны хэмжээний тэмдэглэлт өдрүүдэд цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэ нь хүүхэд залуучуудыг багаас нь цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх зорилгыг агуулж байдаг юм.

Ахмад М.МӨНХЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648