Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн анхны 5 салбарын нэг болох 103-р тусгай рот нь ирэх жил тохиох гэж буй Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхт 60 жилийн ойг угтан алба хаагчдын ажиллах, амьдрах орчныг сэргээн засах болон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.
Орон нутагт томилогдон ажиллаж байгаа алба хаагч, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгийн Газрын дэмжлэгээр албан тушаалын орон сууцны урсгал засварыг хийж гүйцэтгэсэн юм. Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр өвөлжилтийн бэлтгэлийг давхар базаасан үр дүнтэй ажил боллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ротын штабын байрны дотор дулааны шугамыг бүрэн шинэчилж, гал тогооны байрруу цэвэр усны шугам татаж дууссан бол одоо халуун усны газрыг шинээр тохижуулах ажил үргэлжилж байна.
хошууч Л.САРАНЗАЯА