• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙНХНИЙ АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Нийтэлсэн: 2023-09-10 11:59:25
Үзсэн: 674

АГААРЫН ЦЭРГИЙНХНИЙ АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Нийтэлсэн: 2023-09-10 11:59:25 Үзсэн: 674



     Модон барилдаан /MAS WRESTLING/-ны 5 дахь удаагийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн төрөлд -65 килограммын жинд  Монгол Улсын анхны Ази тивийн аварга хэмээх нэр хүндийг авчирж байсан Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын ахлагч ЦЭРЭНЦОГЗОЛЫН ПҮРЭВСҮРЭН амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн байна.

     Ахлагч Ц.Пүрэвсүрэн нь 1994 оны 06 сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 2003-2013 онд тус сумын ЕБ-н  сургуулийг, 2014-2015 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг АБ(М)БМ-н наводчик мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Цэрэгжилтийн спортын туухай өргөлтийн спортын мастер цолтой. Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал:

  • 2019 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээний 60 кг жинд алтан медаль,
  • 2020 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээний 65 кг жинд мөнгөн медаль,
  • 2022 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээний 65 кг жинд алтан медаль,
  • 2022 онд Модон барилдаан буюу mas wrestling-ийн азийн аваргын сорил тэмцээний хүрэл медаль ,
  • 2023 онд Модон барилдааны холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
  • 2023 онд Модон барилдаан new generation тэмцээний алтан медаль
  • 2023 онд Модон барилдаан улсын аварга шалгаруулах тэмцээн алтан медаль
  • 2023 онд Модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн амжилтуудыг гаргаад байгаа юм.

Тэрээр “Мас–рестлинг нь дэлхий нийтэд шинээр хөгжиж буй спортын төрөл төдийгүй бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, хурд, хүч, тэсвэр тэвчээр шаардсан сонирхолтой спорт юм. Та бүхэн энэхүү спортоор хичээллээрэй”  хэмээн залуусыг төдийгүй Зэвсэгт хүчний алба хаагчдаа уриалсан юм.

     Мөн энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус ротын  дэд ахлагч Х.Лхагвадолгор эмэгтэйчүүдийн -65 кг жинд хүрэл медалийн төлөө барилдаж, тусгай байрын шагнал хүртсэн байна. Дэд ахлагч Х.Лхагвадолгор нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648