• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-09-15 10:00:03
Үзсэн: 956

ТУСГАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-09-15 10:00:03 Үзсэн: 956



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн тусгай тактикийн хээрийн сургууль нэгдсэн байдлаар 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

     Сургуулийн явцтай ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр хүрэлцэн ирж танилцсан юм. Тэрээр "Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тасалдсан байсан сургалт, дадлагаа сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа нь олзуурхууштай байна. Энэ удаад та бүхэн тусгай тактикийн сургуулийнхаа хүрээнд олон шинэлэг асуудлуудыг боловсруулсан байна. Залуу офицеруудын хийж бүтээсэн дроны болон радиолокатрын апплекишны хөгжүүлэлтийн чиглэлээр хийсэн ажлуудыг боловсруулах асуудалдаа тусгаж өгсөн нь сайшаалтай байна. Манай Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн шинийг эрэлхийлсэн, оюунлаг залуу офицеруудтай болсон байна гэж харж байна. Залуу инженерүүдийн хийсэн бүтээсэн бүтээлүүдийг энэ сургуульдаа ашиглаж, туршиж байгаа нь цаг үеэ олсон, онцлон тэмдэглэх үйл явдал байлаа. Цаашид төрлийн цэргийн тактикийн хээрийн сургуулийн аль нэг шатанд агаарын цэргийн боловсруулах асуудлыг тусгаж оруулж байх нь Зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн цэргүүдийн гар нийлэмжтэй ажиллагааг хангах, үр дүнтэй сургалт байж болох талаар командлалын удирдлагын бүрэлдэхүүнтэй ярилцаж байлаа" хэмээн хэлсэн юм.

     Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн инженер, техникийн бүрэлдэхүүний зохион бүтээсэн дрон эсэргүүцэх төхөөрөмжийг тактикийн хээрийн сургуульд туршиж нисгэгчгүй нисэх хэрэгслийн сүлжээг дарах, устгах үйл ажиллагааг гүйцэтгэсэн нь энэхүү төхөөрөмжийн ач холбогдлыг бүрэн харуулж чадлаа. Агаарын цэрэг гэлтгүй хилийн цэргийн анги, салбаруудад ч  энэ төхөөрөмжийг туршиж, албандаа ашиглах нь хилийн зөрчил арилгах, урьдчилан сэргийлэх давуу байдал үүсгэж чадна гэж зохион бүтээх бүрэлдэхүүнд ажилласан ахмад Г.Хосбаяр харж байна гэсэн юм. 

     Нэгдсэн тактикийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 326 дугаар анги сургуулийн шатны боловсруулах асуудалд хамтран оролцсон нь төрлийн цэргийн уялдааг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажиллагаа боллоо.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648